Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ 

Нямдоржийн НАСАНЖАРГАЛ
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн.
1982 онд Хууль цаазны дунд сургуулийг Хуульч, 1991 онд Монгол Улсын Их сургуулийг Эрх зүйч, 2001 онд Удирдлагын Академийг "Төрийн удирдлагын арга зүйч-зохион байгуулагч,  менежер” мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн ухааны докторант.  
1982-1985 онд Өмнөговь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хуулийн хэлтэст иргэний гэр бүл, нотариатын байцаагч,
1991-1995 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн удирдлагын хэлтэст нотариатч,
1995-2005 онд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч,
2005 оны 11 дүгээр сараас Өмнөговь аймгийн шүүхийн шүүгч,
2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн шүүгч,

2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,

2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,

2016 оны 12 сарын 26-ны өдрөөс Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

 
Монгол Улсын шүүхийн шүүгчийн "Дэд түшээ" зэрэг дэвтэй.
 
 
 

ШҮҮГЧ

Халзанхүүгийн ГЭРЭЛМАА

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн.
1989 онд Хууль цаазны дунд сургуулийг "Архив-бичиг хэрэг”,

1999 онд Отгонтэнгэр Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр.
1989-1995 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт архивын эрхлэгч,
1995-1999 онд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхэд нарийн бичгийн дарга,
1999-2013 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч,

2013 оны 12 сарын 18-ны өдрөөс 2014 оны 05 сарын 09-ний өдөр хүртэл Сум дундын 15 дугаар шүүхийн шүүгч,

2014 оны 05 сарын 09-ний өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн шүүгч,

2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,

2016 оны 05 сарын 31-ний өдрөөс Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

Монгол Улсын шүүхийн шүүгчийн "Гутгаар түшээ" зэрэг дэвтэй.

 

 

 ШҮҮГЧ

Пандийн ДОЛГОРМАА

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн.

1992 онд Монгол Улсын Их Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр.

1992 онд Архангай аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга,

1992-1993 онд Архангай аймгийн шүүхийн хэсгийн 4 дүгээр шүүхийн шүүгч,

1993-1994 онд Архангай аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга,

1994-1996 онд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч,

1996-1998 онд Архангай аймгийн шүүхийн шүүгч,

1998-2007 онд Төв аймгийн шүүхийн шүүгч,

2007-2013 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл Орхон аймгийн шүүхийн шүүгч,

2013 оны 12 сарын 18-ны өдрөөс 2014 оны 06 сарын 11-ний өдөр хүртэл Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн шүүгч,

2014 оны 06 сарын 11-ний өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч,

2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч,

2016 оны 05 сарын 31-ний өдрөөс Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 




    



 
 
 


Шүүхийн шийдвэрийн цахим сан
Зургийн цомог
 ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031