Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ

Тогоочийн ДЭЛГЭРМАА

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн.

2000 онд Отгонтэнгэр Их сургуулийг Эрх зүйч, 2002 онд Удирдлагын Академийг "Төрийн удирдлагын арга зүйч-зохион байгуулагч менежер”, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг "Эрх зүйн" магистр мэргэжлээр тус тус төгссөн.Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн докторантур.

2001-2003 онд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхэд нарийн бичгийн дарга,

2003-2004 онд Өмнөговь аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга,

2004-2005 онд Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,

2005-2011 онд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч,

2011 оны 10 сараас 2013 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч,

2013 оны 12 сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Сум дундын 15 дугаар шүүхийн шүүгч,

2015 оны 06 сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 сарын 23-ны өдөр хүртэл Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,

2015 оны 12 сарын 23-ны өдрөөс Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

 

Монгол Улсын шүүхийн шүүгчийн "Дөтгөөр түшээ" зэрэг дэвтэй.

 

 

 ШҮҮГЧ

Эрдэнэбилэгийн ОЮУН-ЭРДЭНЭ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн.

2001-2005 онд Их засаг их сургуулийг Эрх зүйч, 2002-2005 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр.

2005 оны 09 сараас Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шуүх хуралдааны нарийн бичгийн дарга

2009-2013 оны 03 сарын 12-ны өдөр хүртэл Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд шүүгчийн туслахаар

2013 оны 03 сарын 12-ны өдрөөс 2013 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч,

2013 оны 12 сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Сум дундын 15 дугаар шүүхийн шүүгч,

2015 оны 06 сарын 30-ны өдрөөс Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 ШҮҮГЧ

Заминдийн ТӨМӨРХҮҮ

Улаанбаатар хотод төрсөн.

2003 онд Отгонтэнгэр их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр.

2003-2004 онд "Элч" хууль зүйн товчоонд өмгөөлөгчийн туслах,

2004 оноос 2014 оны 12 сарын 05-ны өдөр хүртэл Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч,

2014 оны 12 сарын 05-ны өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Сум дундын 15 дугаар шүүхийн шүүгч,

2015 оны 06 сарын 30-ны өдрөөс Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 


 

 

 

Шүүхийн шийдвэрийн цахим сан
Зургийн цомог
 ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031