Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн түүхэн замнал

 

   БНМАУ-ын Засгийн газрын 1931 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоол, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Өмнөговь аймагт шүүх байгуулахаар шийдвэрлэсний дагуу 1931 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвд Өмнөговь аймгийн төлөөлөгчид анхдугаар хурлаа хийж ардын шүүх анх байгуулагджээ.

   1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр "Шүүх байгуулах тухай" хуулиар Өмнөговь аймгийн шүүх гэсэн бүтэцтэйгээр ажиллаж эхэлсэн ба 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн "Шүүх байгуулах тухай" хуулиар Өмнөговь аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр сумдаас бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харьяалсан Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай" хуулиар Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн "Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулиар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болж өөрчлөгдөн шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

 
   Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд одоо ажиллаж байгаа шүүгчдийн талаарх мэдээллийг энэхүү цэсийн "Шүүгчдийн танилцуулга” булангаас авах боломжтой.

 


Шүүхийн шийдвэрийн цахим сан
Зургийн цомог
 ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031