Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ

Равданжамцын УРАНЧИМЭГ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн.

1990 онд ОХУ-ын Эрхүүгийн Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр.

1990-1992 онд Өмнөговь аймгийн Прокурорын газарт хэсгийн прокурор,

1993-2011 онд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч,

2011 оны 10 сараас 2013 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч,

2013 оны 12 сарын 18-ны өдрөөс 2014 оны 05 сарын 09-ний өдөр хүртэл Сум дундын 15 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн орлон гүйцэтгэгч,

2014 оны 05 сарын 09-ний өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Сум дундын 15 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч,

2015 оны 06 сарын 30-ны өдрөөс Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

Монгол Улсын шүүхийн иргэний шүүн таслах ажиллагааны чиглэлээр бэлтгэгдсэн шүүгч багш.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн "Гутгаар түшээ" зэрэг дэвтэй.

 

 

 ШҮҮГЧ

Лувсанноровын УГТАХБАЯР

Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн.

2005 онд Их засаг их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.

2005-2014 оны 12 сарын 05-ны өдөр хүртэл Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч,

2014 оны 12 сарын 05-ны өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Сум дундын 15 дугаар шүүхийн шүүгч,

2015 оны 06 сарын 30-ны өдрөөс Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 ШҮҮГЧ

Аюурзанын ЭНХТӨР

Улаанбаатар хотод төрсөн

1990 онд Эрхүүгийн их Сургуулийг "Эрх зүйч” мэргэжлээр төгссөн.

1983-1985 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Галын аюулаас хамгаалах газрын Төв гал командад гал сөнөөгч,

1992-1994 онд Төмрийн заводод хуулийн зөвлөх,

1997-1999 онд "Хаш интернэйшнл” ХХК-д хуулийн зөвлөх,

1999 онд Сонгино хайрхан дүүргийн Татварын хэлтэст хэрэг бүртгэгч,

2002-2008 онд Америкийн нэгдсэн улсад "Elektritek-Avt” ХХКомпанид угсрагч,

2010-2011 онд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын референт,

2011-2012 онд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын хэлтсийн дарга,

2012-2014 онд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн референт,

2014-2015 оны 7 сар хүртэл Дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн Тамгын газрын дарга,

2015 оны 7 сараас 2015 оны 10 сарын 29-ний өдөр хүртэл Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга,

2015 оны 10 сарын 29-ний өдрөөс Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 

Шүүхийн шийдвэрийн цахим сан
Зургийн цомог
 ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031