ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

     Баян-Өлгий аймаг дахь анхан шатны эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхүүдэд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар 2019 онд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор 156 хүн сонгогджээ.

    Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас сонгогдсон 34 иргэдээс 15 иргэн хуульд заасан  шаардлага хангасан байна.Эдгээр иргэдэд Шүүхийн Тамгын газраас 2019 оны 2-р сарын 22-ны өдөр иргэдийн төлөөлөгч нарт зориулагдсан сургалтыг зохион явууллаа. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэд сумын нийт иргэдийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож, иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдаанд дүгнэлт, эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд санал гаргадаг юм.Сургалтад хамрагдсан хүмүүст Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Раушан "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам” гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт хийв. Түүнчлэн шторк үзүүлж, гарын авлага тараан өгч, сургалтын төгсгөлд иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч харилцан ярилцахын зэрэгцээ шүүх хуралдааны танхимд суурилуулсан техник технологи болон шүүхийн иргэдэд үйлчлэх танхим, шүүх хуралдааны явцыг дамжуулж буй байдал, иргэд киоск төхөөрөмжөөс мэдээлэл хэрхэн олж авах талаар мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашат танилцуулж, сургалтад хамаарагдсан иргэдийн төлөөлөгчид өөрсдийн  санал бодлоо илэрхийллээ.