“Эрүүгийн хууль тогтоомжуудын хэрэгжилт” сэдэвт ажил хэргийн уулзалтыг зохион байгуулагдлаа.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын санаачилгаар тус аймгийн шүүгч, өмгөөлөгч нартай “Эрүүгийн хууль тогтоомжуудын хэрэгжилт” сэдэвт ажил хэргийн уулзалтыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалтанд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек “2018 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг, шүүн таслах ажиллагааны талаар”, аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек “2018 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэрэг”-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Мөн тус аймагт өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж буй өмгөөлөгчдийг төлөөлөн аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга С.Алтай “Өмгөөллийн үйл ажиллагаа”-ны талаар мэдээлэл өгөв.