Мэдэгдэл

      Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас Аймгийн Прокурорын газрын мэдээлэлд үндэслэн олон нийтийн цахим сүлжээнд тархаад буй “14 настай охиныг хүчирхийлсэн залууд шүүхээс хэт бага ял оноожээ” гэх бодит байдалд нийцээгүй, буруу ташаа  мэдээлэл нийтэлснийг зохих байгууллага, албан тушаалтнуудад мэдэгдэж цаашид үнэн зөв, хуулийн үндэслэл бүхий мэдээлэл өгч байхыг мэдэгдсэн.

      Үүний дагуу аймгийн Прокурорын газраас орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд өгсөн болон олон нийтийн цахим сүлжээнд тарсан ташаа мэдээллээ залруулах талаар 2019 оны 249 дугаартай албан бичиг ирүүлжээ.

     Цаашид хэвлэл мэдээллийн байгууллагууд шүүхээр шийдэгдсэн хэрэг маргааны талаар болон шийдвэрлэсэн хэргийн тойм мэдээг байгууллагын албан ёсны цахим хуудас www.umnugovicourt.mn хаягаар хандаж мэдээлэл авч байхыг хүсье.