Мод тарив

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаартай зарлигаар батлагдсан бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан Өмнөговь аймгийн шүүхээс аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Даланзадгад хотын нийтийн эзэмшлийн талбайд хайлаас модны 20 ширхэг суулгацыг суулгалаа.

     Мөн энэ үеэр байгууллагынхаа гадна талбай, ойр орчимд хамт олноороо их цэвэрлэгээ хийж, ногоон байгууламжаа арчилж тордлоо.