Цагдаагийн байгууллагатай хамтарсан уулзалт зохион байгуулав

Шүүхийн Тамгын газраас “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам” болон хамтран ажиллах төлөвлөгөө, эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажиллагааг эрчимжүүлэх аяны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор цагдаагийн байгууллагатай хамтарсан ээлжит уулзалтыг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулав.

Уулзалтад шүүхийн Тамгын газрын дарга Э.Энхтүвшин, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхтүвшин, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хошууч Ө.Батжаргал, хэв журам хариуцсан ахлах байцаагч, хошууч Ц.Эрдэнэбаатар нар оролцож, журмын болон хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилт, эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажиллагааны үр дүн бусад алдаа дутагдлыг сайжруулж хамтран ажиллах талаар хэлэлцлээ.