Цагдаагийн байгууллагатай нөхөрсөг тэмцээн зохион байгуулав

Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газар болон Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулгагдсаны 15 жил, Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан хоёр байгууллагын ажилтан, албан хаагчдын нөхөрсөг, нэгдмэл зорилго, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор байгууллагуудын нэрэмжит буухиа тэмцээн, гар бөмбөг, олс таталт зэрэг “Нөхөрсөг тэмцээн”-ийг 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр амжилттай зохион байгуулав.

Тэмцээнд Өмнөговь аймгийн шүүх, шүүхийн Тамгын газар, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн албан хаагчид оролцож, тэргүүн байраа шалгарууллаа.