“Монгол Улсын нэрийн өмнөөс” нэвтрүүлгийн ээлжит дугаарыг Өмнөговь аймгийн шүүхээс бэлтгэлээ

Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн сэтгүүлч Ц.Алтанцэцэг, зураглаач Ю.Ширэндэв нар Өмнөговь аймгийн шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ажиллалаа.

Улмаар шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр "Монгол Улсын нэрийн өмнөөс” сэдэвт нэвтрүүлгийн ээлжит дугаарыг тус шүүхээс бэлтгэлээ.

Энэхүү нэвтрүүлгийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний болон 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд 19 цаг 10 минутад “МҮОНРТ”-ийн Үндэсний телевизээр хүлээн авч үзнэ үү.