Караоке тэмцээнд амжилттай оролцлоо

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн байгууллагыг сурталчлах, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан “Караоке тэмцээн” 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд оролцсон бөгөөд тэргүүнд байранд Өмнөговь аймгийн шүүх, дэд байранд Цагдаагийн газар, гутгаар байранд Зэвсэгт хүчний 148-р салбар тус тус шалгарч, Цагдаагийн газрын ойд зориулан бүтээсэн алт, мөнгө, хүрэл медаль болон өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.