Дотоодын сургалт зохион байгуулав.

Шүүхийн 2019 оны "Дотоодын сургалтын төлөвлөгөө”-ний дагуу "Ашиг сонирхлын зөрчил”, “Үйлчилгээний харилцаа, хандлага ба сэтгэл зүйн онцлог” зэрэг сэдэвт "Дотоодын сургалт”-ыг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулав.

Энэ удаагийн сургалтыг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа, аймгийн Насан туршийн боловсролын төвийн амьдрах ухааны багш Э.Энхцэцэг нар удирдан явуулж, сургалтад хамрагдсан шүүгч, ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.