Цагдаагийн байгууллагатай хамтарсан уулзалт зохион байгуулав

Шүүхийн Тамгын газраас шүүхийн харуулын болон хамгаалалтын цагдаа нар шинээр томилогдсонтой холбогдуулан ээлжит хамтарсан уулзалтыг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн байранд зохион байгуулав.

Уулзалтад шүүхийн Тамгын газрын дарга Э.Энхтүвшин, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхтүвшин, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журам хариуцсан ахлах байцаагч, хошууч Ц.Эрдэнэбаатар, шүүхийн харуулын болон хамгаалалтын цагдаа нар оролцож, “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам” болон бусад үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.