Дотоодын сургалт зохион байгуулав

Шүүхийн 2019 оны "Дотоодын сургалтын төлөвлөгөө”-ний дагуу "Нотлох ажиллагааны зорилго, ойлголт”, “Ажлын байрны зохион байгуулалт”, “Мэтгэлцээний ур чадвар” зэрэг сэдэвт "Дотоодын сургалт”-ыг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулав.

Энэ удаагийн сургалтыг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал, шүүгчийн туслах М.Хүрэлбаатар, мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн И.Бадамцэцэг нар удирдан явуулж, сургалтад хамрагдсан шүүгч, ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.