Нийгмийн даатгалын байгууллагатай хамтарсан уулзалт зохион байгуулав

Шүүхийн Тамгын газраас "Хоёр байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх” зорилгоор Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалтай хэлтэстэй хамтарсан уулзалтыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн байранд зохион байгуулав.

Уулзалтад Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг, Л.Угтахбаяр, шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхтүвшин болон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Оргилболд, хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга Д.Насанжаргал, үйлчилгээний тасгийн дарга П.Мөнхтуяа нар оролцож, хоёр байгууллагын хамтын ажиллагаа болон холбогдох хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулж хамтран ажиллах талаар хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрлээ.