“Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-ны талаар мэдээлэл өгөв

Шүүхийн Тамгын газраас Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газартай хамтран багуудын Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай хамтарсан уулзалтыг зохион байгуулав.

Тус уулзалтад шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Дугармаа оролцож, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-ны талаар мэдээлэл хийж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд түгээх, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэхэд хамтарч ажиллах талаар харилцан ярилцаж нэгдсэн ойлголтод хүрлээ.