Шүүхийн мэдээ улирал тутмын мэдээллийн 2019 оны 3-р дугаарыг толилуулж байна

Шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй байлгах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн шүүхээс эрхлэн гаргадаг "Шүүхийн мэдээ” улирал тутмын мэдээллийн 2019 оны гурав дахь дугаарыг иргэд, олон нийтэд толилуулж байна.
Энэхүү дугаараас Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга, шийдвэрлэсэн хэргийн ерөнхий тойм болон бусад мэдээллийг хүлээн авах боломжтой юм.