“Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдлаа

Өмнөговь аймаг дахь хуулийн байгууллагуудын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээ 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн байранд зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн үеэр шүүхийн захиргааны ажилтнууд нь шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар болон шүүхэд өргөдөл, гомдол хэрхэн гаргах талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч, нэхэмжлэл, өргөдөл гомдлыг газар дээр нь хүлээн авахын зэрэгцээ шүүхийг иргэдэд нээлттэй байлгах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хууль сурталчлах, гарын авлага, нугалбар хуудас тараах зэргээр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.