Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийлээ

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаагаар ахлуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүн, Мэдээллийн технологийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Амарсанаа, Шүүгчийн хүний нөөц хариуцсан референт Ж.Өнөрбаяр, Эрүүгийн хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ц.Амарсанаа, Иргэний хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Х.Билгүнзаяа, судлаач-архивч Э.Марал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны 1 дүгээр сарын 06-аас 08-ны өдрүүдэд Өмнөговь аймагт хүрэлцэн ирж ажиллалаа.

Ажлын хэсэг нь Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийг удирдах болон төсөв санхүү, дэд бүтцийг удирдах, нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр хяналт-шинжилгээ хийж, шүүгч, ажилтнуудын санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.