Дотоодын сургалт зохион байгуулав

2020 оны "Дотоодын сургалтын төлөвлөгөө”-ний дагуу “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал”, “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнтэй холбоотой дүрэм журмын хэрэгжилт”, “Бичиг хэргийн стандарт”, “Өөрийгөө нээхүй” сэдэвт "Дотоодын сургалт”-ыг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулав.

Энэ удаагийн сургалтыг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн, шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан, М.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар удирдан явуулж, сургалтад хамрагдсан ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.