Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулав

Шүүхийн Тамгын газраас иргэдийн төлөөлөгч нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох ач холбогдлыг тэдэнд ойлгуулах зорилгоор 2020 онд Баяндалай, Булган, Даланзадгад, Мандал-Овоо сумаас шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 30-ны өдрүүдэд танхимын болон онлайн хэлбэрээр тус тус зохион байгуулав.

Сургалтыг хөтөлбөрийн дагуу "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, "Нөлөөллийн мэдүүлэг”, "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, “Шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарах асуудал” зэрэг сэдвээр шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхтүвшин, шүүгчийн туслах Р.Оюунсүрэн, мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн И.Бадамцэцэг, эвлэрүүлэн зуучлагч Д.Ганцэцэг нар удирдан явуулж, сургалтад хамрагдсан иргэдийн төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгч, бэлтгэсэн гарын авлага, зурагт танилцуулга, нугалбар хуудсаар ханган ажиллалаа.