Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нар сонгогдлоо

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд тус бүр шүүгчдийн зөвлөгөөнөө хийж, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Нямдоржийн Насанжаргал, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Сангаагийн Отгонцэцэг, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Лувсанноровын Угтахбаяр, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Тогоочийн Дэлгэрмаа нар тус тус сонгогдлоо.

Шүүхийн Тамгын газраас шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор сонгогдсон Ерөнхий шүүгч нарт шүүхийн Тамга, тэмдэг гардуулах ёслолын арга хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн морин цагт шүүхийн байранд зохион байгуулж, шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхтүвшин Ерөнхий шүүгч нарт баяр хүргэж, шүүхийн Тамга, тэмдгийг гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.