ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийг төлөхөд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор татварын байгууллага болон арилжааны банкны төлөөлөлтэй хамтарсан уулзалтыг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулав.

Уулзалтад Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Р.Уранчимэг, шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхтүвшин болон Өмнөговь аймгийн Татварын газар, арилжааны банкны төлөөллүүд оролцож, цахим төлбөрийн системийн дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөд иргэдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээл, банкнаас олгож буй төлбөрийн баримтад тавигдах шаардлага зэргийг хэлэлцэж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй ажиллахад анхаарах асуудлын талаар санал солилцлоо.