ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛАВ

Шүүхийн Тамгын газраас Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй хамтран 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүгч, ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав.

Мэргэжлийн эмч нар хүн бүрд хийсэн оношилгоо, шинжилгээг үндэслэн цаашид эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаар заавар зөвлөгөө өглөө.