ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА ТОМИЛОГДОВ.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн тогтоолоор Цэрэннадмидын Мөнгөнцоожийг Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд томилж, ажил хүлээлцүүлэх ажлыг хэсгийг байгуулав.

Ажлын хэсэг болон Өмнөговь аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилчид 2022 оны 05 сарын 16-ны өдөр шинээр томилогдсон даргадаа тамга тэмдгийг гардуулан өгөв.

Шинээр томилогдсон шүүхийн Тамгын газрын даргад Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, шүүхийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй, шуурхай хүргэх талаар идэвх санаачилгатай ажиллахыг ерөөгөөд, цаашдын ажилд нь амжилт хүсье.