Говийн бүсийн шүүхүүдийн “Спортын наадам-2022” амжилттай болж өндөрлөлөө

Говийн бүсийн шүүхүүдийн “Спортын наадам 2022” таван төрөлт тэмцээн 2022 оны 06 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд Дундговь аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Дундговь, Дорноговь, Төв, Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газар, Замын-Үүд, Ханбогд сум дахь анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газрын баг тамирчид оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, ширээний теннис, дартс гэсэн төрлүүдээр өрсөлдлөө.

Тус тэмцээнээс Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газрын баг тамирчид: Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд алтан медаль, эрэгтэй төрөлд хүрэл медаль, теннисний эрэгтэй төрөлд слесарь У.Баттулга алтан медаль, эмэгтэй төрөлд шүүгч Р.Уранчимэг мөнгөн медаль тус тус хүртсэн амжилтыг үзүүллээ.

Говийн бүсийн шүүхүүдийн спортын наадамд амжилт гарган оролцсон нийт шүүгч, ажилтнууддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР