Дотоодын сургалт зохион байгуулав

Шүүхийн Тамгын газрын 2022 оны “Дотоодын сургалтын төлөвлөгөө”-ний дагуу “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм, журам, аргачлалын танилцуулга, хэрэгжилт” сэдэвт сургалтыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр амжилттай зохион байгуулав.

Энэ удаагийн сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлагдсан 8 дүрэм, журам, аргачлалын хүрээнд шүүгчийн туслах Б.Отгон-Эрдэнэ, М.Хүрэлбаатар, П.Цэнднасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нар удирдан явууллаа.

Мөн сургалтын төгсөлд сургалт зохион байгуулагчдын бэлтгэсэн асуулт, хариултын болон “Багаар ажиллах хөгжөөнт тэмцээн”-д шүүхийн захиргааны ажилтнууд амжилттай оролцов.