Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнууд салбарын болон ойн медалиар шагнуулав

Ардын хувьсгалын 100, 101 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баярыг тохиолдуулан Ерөнхий шүүгч Н.Насанжаргал, С.Отгонцэцэг, шүүгч Х.Гэрэлмаа, Р.Уранчимэг, жолооч Ө.Бадиваа, үйлчлэгч Л.Ганцэцэг нар Ардын хувьсгалын 100 жилийн ойн “Хүндэт медаль”-аар, Ерөнхий шүүгч Н.Насанжаргал, Т.Дэлгэрмаа, Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нар Өмнөговь аймаг үүсч байгуулагдсаны 90 жилийн ойн “Хүндэт медаль”-аар тус тус шагнуулав.

Мөн Хууль зүйн яамны “Хүндэт жуух” бичгээр шүүгчийн туслах М.Хүрэлбаатар, Э.Ууганчимэг нар шагнуулав.

Хамт олныхоо нэрийн өмнөөс шагнагдсан ажилтнууддаа эрүүл энх, саруул сайхан, ажлын өндөр амжилт хүсье.