ШҮҮХ КИОСК МАШИНААР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ БОЛЛОО

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс КИОСК машинаар төрийн үйлчилгээг шинээр нэвтрүүлж байгаатай холбогдуулан Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас КИОСК төхөөрөмжийг шүүхийн байранд байршууллаа.

Иргэн, хуулийн этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөх, архивын болон бусад үйлчилгээг цаг алдахгүй, хурдан, шуурхай авдаг болов.

                                                                                                                         

Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газар