Жендэрийн тухай сургалтанд хамрагдав

“ХҮНИЙ ЭРХ БА ЖЕНДЭР" сэдэвт бүсчилсэн сургалт Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүгч, ажилтнуудад зориулан “Жендэрийн тухай ерөнхий ойлголт”, “Жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого, төлөвлөлт” сэдэвт сургалтыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.

Сургалтыг Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албаны мэргэжилтэн Л.Мөнхтулга удирдан явуулсан.