Ерөнхий шүүгч сонгогдов

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 177 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тус шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгогдсон Равданжамцын Уранчимэг шүүгчид тамга, тэмдэг гардуулах ёслолын ажиллагаа 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр боллоо.

Хамт олныхоо нэрийн өмнөөс Ерөнхий шүүгч Р.Уранчимэгт ажлын өндөр амжилт хүсье.