ӨМНӨГОВЬ  АЙМАГ ДАХЬ  СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2020 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРӨӨС

25-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. Яллагдагч Г.Чинзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 55 дугаартай шүүгчийн захирамжид гаргасан яллагдагчийн өмгөөлөгч Ц.Амарын гомдлыг 21-ний өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Амарын гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Д.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийг 21-ний өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Д.Отгонбаярт 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

3. М.Бүрэнтогтоход холбогдох эрүүгийн хэргийг 21-ний өдрийн 15 цаг 55 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: М.Бүрэнтогтоход 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

4. М.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 23-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: М.Ганбаатарт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

5. Т.Идэржаргалд холбогдох зөрчлийн хэргийг 23-ны өдрийн 15 цаг 50 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Т.Идэржаргалд 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 25 /хорин таван/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

6. М.Энх-Амгаланд холбогдох эрүүгийн хэргийг 24-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: М.Энх-Амгаланд 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

7. Ч.Нямдоржид холбогдох эрүүгийн хэргийг 25-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Ч.Нямдоржид 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.