ӨМНӨГОВЬ  АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХЭЭР 2020 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС 10 ДУГААР САРЫН

02-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. Э.Давгадорж, Ц.Цэдэнсодном нарт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн 09 дүгээр сарын 30-ны өдрийн  10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч:  Шүүгч Н.Насанжаргал           

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

2. А.Зулбаярт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/111 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 09 дүгээр сарын 30-ны өдрийн  11 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч: Н.Насанжаргал

Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа                                      

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүл мэндийн шалтгаанаас болж шүүх хуралдааныг хойшлуулахаар өгсөн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл 14 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв. 

3. Ш.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 09 дүгээр сарын 30-ны өдрийн  11 цаг 17 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч:  Шүүгч Н.Насанжаргал  

Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа              

Шийдвэрлэсэн байдал: Шүүхээс шүүгдэгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг нь хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл 14 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв. 

4. А.Намсрайжавд холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/228 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн 09 дүгээр сарын 30-ны өдрийн  11 цаг 35 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Н.Насанжаргал   

Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа  

Шийдвэрлэсэн байдал: Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

5. О.Нэргүй, Б.Гансүх, О.Мөнх-Амьдрал, Б.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/251 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн 09 дүгээр сарын 30-ны өдрийн  12 цаг 35 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Н.Насанжаргал   

Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа  

Шийдвэрлэсэн байдал: Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.