ӨМНӨГОВЬ  АЙМАГ ДАХЬ  СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН

ШАТНЫ ШҮҮХЭЭР 2020 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС 10 ДУГААР

САРЫН 02-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. Х.Гэрэлтуяад холбогдох эрүүгийн хэргийг 28-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Х.Гэрэлтуяад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

2. Яллагдагч Б.Доржнамбалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай прокурорын саналыг 29-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Яллагдагч Б.Доржнамбалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.

3. Яллагдагч Д.Бат-Учралд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай прокурорын саналыг 29-ний өдрийн 10 цаг 22 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Яллагдагч Д.Бат-Учралд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.

4. Яллагдагч Б.Хатанбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай прокурорын саналыг 29-ний өдрийн 10 цаг 40 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Яллагдагч Б.Хатанбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.

5. Яллагдагч А.Ганбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай прокурорын саналыг 29-ний өдрийн 10 цаг 52 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Яллагдагч А.Ганбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.

6. Яллагдагч О.Бямбажаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай прокурорын саналыг 29-ний өдрийн 11 цаг 06 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Яллагдагч О.Бямбажаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тохирох таслан сэргийлэх арга хэмжээ авахыг мөрдөгч, прокурорт даалгаж шийдвэрлэв.

7. Ж.Мөнх-Оргилд холбогдох зөрчлийн хэргийг 30-ны өдрийн 16 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Ж.Мөнх-Оргилд 10 /арван/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 20 /хорин/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

8. Г.Эрдэнэхуягт холбогдох зөрчлийн хэргийг 30-ны өдрийн 16 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5, 51 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Г.Эрдэнэхуягт 105 /нэг зуун таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 105.000 /нэг зуун таван мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

9. И.Бямбажавт холбогдох зөрчлийн хэргийг 01-ний өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5, 12 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: И.Бямбажавт 8 /найм/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 10 /арван/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

10. М.Ууганбаяр, Б.Отгонбаяр, Б.Алтангэрэл нарт холбогдох зөрчлийн хэргийг 01-ний өдрийн 09 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: М.Ууганбаяр, Б.Алтангэрэл нарт 25 /хорин таван/, Б.Отгонбаярт 30 /гучин/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж, 30 /гучин/ цагийн албадан сургалтад тус тус хамруулахаар шийдвэрлэв.

11. В.Эрдэнэзулд холбогдох эрүүгийн хэргийг 01-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: В.Эрдэнэзулд 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

12. Э.Батсайханд холбогдох зөрчлийн хэргийг 01-ний өдрийн 11 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5, 12 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: Э.Батсайханд 10 /арван/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 15 /арван таван/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

13. Ц.Уламбаярт холбогдох зөрчлийн хэргийг 01-ний өдрийн 11 цаг 55 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5, 12 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: Ц.Уламбаярт 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 10 /арван/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

14. А.Сүхбатад холбогдох зөрчлийн хэргийг 01-ний өдрийн 12 цаг 15 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5, 12 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: А.Сүхбатад 10 /арван/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 15 /арван таван/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

15. Ц.Уранбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 02-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ /Бүрэлдэхүүнтэй/

Шийдвэрлэсэн байдал: Улсын яллагчийн хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл 6 /зургаан/ хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

16. Б.Наранхүүд холбогдох эрүүгийн хэргийг 02-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Б.Наранхүүд 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.