ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРӨӨС

09-НИЙ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. Х.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй, Н.Доржрэнцэнд холбогдох “Гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг 05-ны өдрийн 10 цаг 00 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Р.Уранчимэг

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Ч.Хоролмаагийн нэхэмжлэлтэй, Г.Эрдэнэчулуунд холбогдох “Гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг 05-ны өдрийн 11 цаг 00 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Р.Уранчимэг

Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулахаар шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл 4 /дөрвөн/ хоногийн хугацаагаар хойшлуулав.

3. Б.Оргилмаагийн нэхэмжлэлтэй, “Өмнөговь Гурвансайхан орон сууцны корпораци” ХХК-д холбогдох “2020 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн б/5 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ашиглалт борлуулалт хариуцсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” иргэний хэргийг 05-ны өдрийн 14 цаг 30 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Р.Уранчимэг

Шийдвэрлэсэн байдал: Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Х.Хандцэрэнгийн нэхэмжлэлтэй, Г.Лувсандагвад холбогдох “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг 06-ны өдрийн 10 цаг 00 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

5. Г.Баяртуулын нэхэмжлэлтэй, Г.Мөнхнасанд холбогдох “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг 06-ны өдрийн 10 цаг 30 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

6. П.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй, “Монгол шуудан” ХК-д холбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, гэм хорын хохирол нийт 19.432.118 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 07-ны өдрийн 14 цаг 30 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Ч.Хоролмаагийн нэхэмжлэлтэй, Г.Эрдэнэчулуунд холбогдох “Гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг 09-ний өдрийн 10 цаг 00 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Р.Уранчимэг

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

8. “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Раднааг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг 05-ны өдрийн 11 цаг 00 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Р.Уранчимэг

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

9. Н.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй “ Нөхөн олговорт 40.000.000 төгрөг олгуулах тухай” иргэний хэргийг 09-ний өдрийн 15 цаг 00 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Р.Уранчимэг

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.