ӨМНӨГОВЬ  АЙМАГ ДАХЬ  СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРӨӨС

09-НИЙ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. Б.Төмөрхуягт холбогдох эрүүгийн хэргийг 05-ны өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Б.Төмөрхуягийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

2. О.Гантуяад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 05-ны өдрийн 12 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Яллагдагчийн өмгөөлөгчийн нэмэлт шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.

3. Б.Билэгбатад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 05-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4/

Даргалагч: Шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Прокурорын хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг хангаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

4. Яллагдагч Д.Бат-Учралд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгасан шүүгчийн захирамжид гаргасан яллагдагчийн гомдлыг 05-ны өдрийн 16 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4/

Даргалагч: Шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Яллагдагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

5. Яллагдагч Б.Хатанбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгасан шүүгчийн захирамжид гаргасан яллагдагчийн гомдлыг 05-ны өдрийн 16 цаг 20 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1/

Даргалагч: Шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Яллагдагчийн гомдлыг хангаж, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Яллагдагч А.Ганбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгасан шүүгчийн захирамжид гаргасан яллагдагчийн гомдлыг 05-ны өдрийн 16 цаг 40 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1/

Даргалагч: Шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Яллагдагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Яллагдагч Г.Амартайванд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг 05-ны өдрийн 17 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: Яллагдагч Г.Амартайванд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийн дуустал 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

8. Б.Ууганбаярт холбогдох зөрчлийн хэргийг 06-ны өдрийн 14 цаг 20 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: Б.Ууганбаярт 105 /нэг зуун таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 105.000 /нэг зуун таван мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

9. Ц.Төгсөөд холбогдох зөрчлийн хэргийг 06-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Ц.Төгсөөд 15 /арван таван/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 30 /гучин/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

10. Ч.Олзвойд холбогдох зөрчлийн хэргийг 06-ны өдрийн 17 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Ч.Олзвойд 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 10 /арван/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

11. И.Мөнхжаргалд холбогдох зөрчлийн хэргийг 06-ны өдрийн 17 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: И.Мөнхжаргалд 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 10 /арван/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

12. О.Бямбажаргалд холбогдох зөрчлийн хэргийг 07-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: О.Бямбажаргалд 15 /арван таван/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 30 /гучин/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

13. Д.Анхбаярт холбогдох эрүүгийн хэргийг 08-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: Д.Анхбаярыг 8 /найман/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

14. Ц.Уранбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 08-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ /Бүрэлдэхүүнтэй/

Шийдвэрлэсэн байдал: Хохирол төлбөр төлөх шүүгдэгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл 5 /таван/ хоногийн хугацаагаар завсарлага авч шийдвэрлэв.

15. А.Мөнгөндаваад холбогдох эрүүгийн хэргийг 08-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: А.Мөнгөндаваад 3 /гурван/ жил, 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

16. М.Сүхбатад холбогдох зөрчлийн хэргийг 09-ний өдрийн 09 цаг 10 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: М.Сүхбатад 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 10 /арван/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

17. Б.Цэрэндүг, О.Дашням нарт холбогдох зөрчлийн хэргийг 09-ний өдрийн 09 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Б.Цэрэндүг, О.Дашням нарт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэв.

18. Х.Отгонгэрэлд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 09-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Яллагдагчийн өмгөөлөгчийн хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг хангахгүй орхиж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.

19. Яллагдагч Г.Амартайванд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гаргасан яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг 09-ний өдрийн 12 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4/

Даргалагч: Шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.