ӨМНӨГОВЬ  АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ

ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭР 2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРӨӨС

16-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. А.Зулбаярт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/111 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 14-ний өдрийн 10 цаг 05 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Н.Насанжаргал

Илтгэгч шүүгч: Х.Гэрэлмаа

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.  

2. Ш.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 14-ний өдрийн 12 цаг 25 минутын шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Н.Насанжаргал

Илтгэгч шүүгч: Х.Гэрэлмаа

Шийдвэрлэсэн байдал: Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.  

3. Б.Мөнгөнд холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн 14-ний өдрийн 14 цаг 08 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Н.Насанжаргал

Илтгэгч шүүгч: Х.Гэрэлмаа

Шийдвэрлэсэн байдал: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

4. Г.Үлтанихад холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/129 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн 14-ний өдрийн 14 цаг 34 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч шүүгч: Н.Насанжаргал 

Шийдвэрлэсэн байдал: Шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

5. Т.Пүрэвхүүд холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний  өдрийн 2020/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 14-ний өдрийн 15 цаг 10 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.  

Даргалагч: Шүүгч Н.Насанжаргал

Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа 

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

6. С.Өсөхбаяр, Д.Болд нарт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны  өдрийн 2020/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн 14-ний өдрийн 16 цаг 04 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Н.Насанжаргал

Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа

Шийдвэрлэсэн байдал: Шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

7. О.Батбаганад холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/121 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 14-ний өдрийн 17 цаг 10 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч: Шүүгч Н.Насанжаргал

Шийдвэрлэсэн байдал: Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Ж.Азбаярт холбогдох зөрчлийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ЗШ/167 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн 14-ний өдрийн 16 цаг 35 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.  

Даргалагч, илтгэгч: Шүүгч Н.Насанжаргал

Шийдвэрлэсэн байдал: Шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.   

9. “Таван толгой” ХК-ийн нэхэмжлэлтэй, Х.Сугирт холбогдох “Таван толгой” ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасныг тогтоолгож, гутаагдсан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэрээр, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийн уучлал гуйхыг даалгах тухай”  иргэний хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Х.Сугирын давж заалдах гомдлыг үндэслэн 14-ний өдрийн 16 цаг 52 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч: Шүүгч Н.Насанжаргал

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нарын эрүүл мэндийн  улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл 49 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

10. Данзанравжаа, Энхмандах, Насанбат нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн 53 дугаар магадлалд хийх залруулгыг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 05 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч: Шүүгч Н.Насанжаргал                      

Шийдвэрлэсэн байдал: Магадлалыг залруулж шийдвэрлэв.