ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРӨӨС

16-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. С.Алтанбаганад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 12-ны өдрийн 10 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: С.Алтанбаганад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл хугацаагаар сунгаж шийдвэрлэв.

2. Ц.Эрдэнэчулуунд холбогдох зөрчлийн хэргийг 12-ны өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Ц.Эрдэнэчулуунд 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 10 /арван/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

3. Ц.Уранбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 13-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ /Бүрэлдэхүүнтэй/

Шийдвэрлэсэн байдал: Ц.Уранбаатарт 6 /зургаан/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

4. Ц.Цогжаргалд холбогдох эрүүгийн хэргийг 13-ны өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: Ц.Цогжаргалд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв. 

5. М.Очирт холбогдох зөрчлийн хэргийг 14-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: М.Очирт 8 /найман/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 10 /арван/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

6. Г.Сүхбатад холбогдох зөрчлийн хэргийг 14-ний өдрийн 10 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: Г.Сүхбатад 15 /арван таван/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 20 /хорин/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

7. Б.Алтангэрэл, Б.Отгонбаяр, М.Ууганбаяр нарт холбогдох Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181 дугаартай шийтгэвэрт залруулга хийх тухай прокурорын саналыг 14-ний өдрийн 12 цаг 10 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Шийтгэврийг залруулж шийдвэрлэв.

8. Эрх бүхий албан тушаалтны 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3100043200014638 дугаартай шийтгэлийн хуудсанд гаргасан зөрчилд холбогдогчийн гомдлыг 14-ний өдрийн 16 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: Шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

9. Д.Октябрьт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 16-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.