ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРӨӨС

23-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. Б.Шинэхүүгийн нэхэмжлэлтэй, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын

албаны даргад холбогдох “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ч.Батсүхийн тушаал шийдвэргүйгээр цалин хасах сахилгын шийтгэл оногдуулсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” захиргааны хэргийн шүүх хуралдааныг 19-ний өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцэв.               

Даргалагч: Шүүгч Ч.Баярмаа                                                          

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учир шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 00 минут хүртэл 10 хоногийн хугацаагаар хойшлуулж  шийдвэрлэв.

2. Түмэн заг повер ХХК-н нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргад холбогдох “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газраас 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2018-799 тоот дуудлага худалдааны “Хаягдал далангийн зүүн талын 8га газар”-ын дуудлага худалдааг хууль бусаар зохион байгуулсан болохыг тогтоолгох тухай захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 21-ний өдрийн 12 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч М.Цэцэгмаа                                                                   

Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цаг 00 минутад товлон зарлаж шийдвэрлэв.

3. Сөгнөгөрийн говь” БГБХН-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Цогт-Овоо  сумын

Засаг даргад холбогдох “Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын “Сөгнөгөрийн говь” БГБХН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгох, “Сөгнөгөрийн говь” БГБХН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг даалгах” тухай захиргааны хэргийн шүүх хуралдааныг 22-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Ч.Баярмаа

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4. “СДЭНТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Өмнөговь аймгаас Говьсүмбэр аймаг хүртэлх улсын чанартай авто замын асуудлаар буюу Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 136 дугаартай албан бичгийг гаргаж “Эрдэнэс таван толгой” ХК-д хүргүүлсэн нь илт хууль бус болохыг тогтоолгох” тухай захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 22-ны өдрийн 11 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч:  Шүүгч Ч.Баярмаа

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.