ӨМНӨГОВЬ  АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ

ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭР 2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРӨӨС

20-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. Ч.Өнөболдод холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/74 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 20-ны өдрийн 09 цаг 10 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Ч.Өнөболдод анхан шатны шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найман/ сарын хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасаж шийдвэрлэв.

2. Ц.Очирсүрэн, Г.Даваажаргал, Д.Лувсанпэрэнлэй, Ш.Лхагвасүрэн, А.Норовренчин, Я.Өлзийбадрах, Г.Пүрэвдаш, Ж.Батсүх, Д.Лувсанпүрэв нарт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/64 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн 20-ны өдрийн 10 цаг 25 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Г.Чинзоригт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 20-ны өдрийн 11 цаг 06 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

4. В.Наранбадрахад холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 20-ны өдрийн 12 цаг 45 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

5. Б.Хүрэлсүхэд холбогдох зөрчлийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ЗШ/115 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн 20-ны өдрийн 14 цаг 33 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Б.Мөнхболдод холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/172 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн 20-ны өдрийн 14 цаг 54 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл 17 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

7. Б.Чулуун-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/74 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн 20-ны өдрийн 15 цаг 13 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Б.Наранбаатар, Б.Энхбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/81 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 20-ны өдрийн 15 цаг 40 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Б.Наранбаатарт анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасаж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.Энхбаатарт анхан шатны шүүхээс оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.

9. С.Очирбатад холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЗ/179 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн 20-ны өдрийн 16 цаг 13 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.