ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРӨӨС

27-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, Ц.Цэцэгдэлгэрт холбогдох “12.004.405 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 23-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл 2 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

2.  Д.Өлзийбаярын нэхэмжлэлтэй, “Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 25-ны өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Өмнөговь аймгийн Даланзадгад сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, Ц.Цэцэгдэлгэрт холбогдох “12.004.405 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 25-ны өдрийн 15 цаг 10 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. С.Одсүрэнгийн нэхэмжлэлтэй, “Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 27-ны өдрийн 10 цаг 20 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

5. З.Ууганбаярын нэхэмжлэлтэй, Т.Ганчулуунд холбогдох “Гэрлэлт цуцлуулах тухай” иргэний хэргийг 27-ны өдрийн 10 цаг 50 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

6. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, Б.Батсүх, М.Дэлгэрмаа нарт холбогдох “8.846.271 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 27-ны өдрийн 15 цаг 10 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбар авахаар шүүх хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл 12 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.