ӨМНӨГОВЬ  АЙМАГ ДАХЬ  СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРӨӨС

27-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. Ш.Нямдоржид холбогдох эрүүгийн хэргийг 24-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/

Даргалагч: Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа /бүрэлдэхүүнтэй/

Шийдвэрлэсэн байдал: Ш.Нямдоржид 9 /есөн/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

2. Г.Баттөмөрт холбогдох зөрчлийн хэргийг 24-ний өдрийн 16 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 10 дахь хэсгийн 10.1, 21 дэх хэсэг/

Даргалагч: Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Г.Баттөмөрт 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 10 /арван/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

3. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/90  дугаартай дугаартай шийтгэх тогтоолд залруулга хийлгэх тухай прокурорын саналыг 24-ний өдрийн 16 цаг 50 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4/

Даргалагч: Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Шийтгэх тогтоолд гарсан техникийн шинжтэй алдааг зөвтгөн залруулж шийдвэрлэв.

4. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/93  дугаартай дугаартай шийтгэх тогтоолд залруулга хийлгэх тухай прокурорын саналыг 24-ний өдрийн 16 цаг 50 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Шийтгэх тогтоолд гарсан техникийн шинжтэй алдааг зөвтгөн залруулж шийдвэрлэв.

5. П.Гантөмөрт холбогдох зөрчлийн хэргийг 24-ний өдрийн 17 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 10 дахь хэсгийн 10.1, 21 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: П.Гантөмөрт 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 15 /арван таван/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

6. Э.Сүхтулгад холбогдох зөрчлийн хэргийг 24-ний өдрийн 17 цаг 35 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 10 дахь хэсгийн 10.1, 21 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: Э.Сүхтулгад 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 15 /арван таван/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

7. Ц.Энхтөрийн биелүүлээгүй 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийн торгох ялаас өршөөн хэлтрүүлэх тухай прокурорын дүгнэлтийг 26-ны өдрийн 14 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Өршөөл үзүүлэх тухай хууль/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал:Ц.Энхтөрийг эдлүүлээгүй үлдсэн 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийн торгох ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.