ӨМНӨГОВЬ  АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХЭЭР 2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРӨӨС 09 ДҮГЭЭР

САРЫН 03-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. Г.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/147 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 30-ны өдрийн 10 цаг 20 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. “Голомт банк” ХХК-ны нэхэмжлэлтэй, М.Энхбаатарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 13.563.170 төгрөг 41 мөнгө гаргуулах тухай” иргэний хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 143/ШШ2021/00173 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 30-ны өдрийн 12 цаг 20 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэнд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Л.Хумбагын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох “Жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3.324.204 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2021/00179 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 30-ны өдрийн 13 цаг 14 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Ц.Гүзээгийн нэхэмжлэлтэй, “Цагаатгалын нөхөн олговорт 40.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 143/ШШ2021/00204 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 30-ны өдрийн 14 цаг 18 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

5. “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Мөнх-Эрдэнэ, М.Оюун-Эрдэнэ нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 10.409.447 төгрөг 58 мөнгө гаргуулах тухай” иргэний хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар  сарын 04-ний өдрийн 144/ШШ2021/00054 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 30-ны өдрийн 15 цаг 50 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

6. С.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй, “Өгөөмөр гавилууд” ХХК-д холбогдох “Өгөөмөр Гавилууд” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02/50 тоот тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоож, тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар цуцалсан болохыг тогтоолгох, ажлаас халагдсаны тэтгэмж олгохыг “Өгөөмөр гавилууд” ХХК-д даалгах тухай” иргэний хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 144/ШШ2021/00057 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 30-ны өдрийн 16 цаг 35 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэнд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

7. Д.Батсанаагийн нэхэмжлэлтэй, С.Даваасүрэнд холбогдох “Хүүхдийн асрамж тогтоолгох тухай” үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 143/ШШ2021/00173 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 30-ны өдрийн 17 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Улаанбаатар хотоос цахимаар холбогдон оролцохдоо хэргийн оролцогч биш бага насны хүүхэдтэйгээ автомашиндаа цуг оролцож байх ба шүүх хуралдааны явцад түүний хүүхдийг харж хамгаалах өөр хүнгүй улмаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл үүссэн тул шүүх хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 7 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

8. Н.Адилбишийн нэхэмжлэлтэй, Н.Эрболдод холбогдох “46 000 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 143/ШШ2021/00063 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 30-ны өдрийн 17 цаг 45 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.