ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРӨӨС 09 ДҮГЭЭР
САРЫН 03-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ
1. “ЭШШЭ” ХХК, Э.Чойжилсүрэн, С.Батбаяр, Б.Баярсайхан, И.Алтансүх, Б.Ганзориг, Р.Оюунтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 31-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Даргалагч: Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа
Шийдвэрлэсэн байдал: Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.
2. С.Мөнхтуяад холбогдох зөрчлийн хэргийг 31-ний өдрийн 12 цаг 20 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/
Даргалагч: Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа
Шийдвэрлэсэн байдал: Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Т.Төмөрчөдөрт холбогдох зөрчлийн хэргийг 31-ний өдрийн 12 цаг 55 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1/
Даргалагч: Шүүгч Б.Володя
Шийдвэрлэсэн байдал: Т.Төмөрчөдөрт 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 15 /арван таван/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.
4. Яллагдагч Б.Төгсжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай прокурорын саналыг 31-ний өдрийн 16 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/
Даргалагч: Шүүгч Б.Володя
Шийдвэрлэсэн байдал: Б.Төгсжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг дуустал 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.
5. Д.Чулуунзангид холбогдох эрүүгийн хэргийг 02-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Даргалагч: Шүүгч Б.Володя
Шийдвэрлэсэн байдал: Д.Чулуунзангид 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.
6. Г.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийг 02-ны өдрийн 11 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Даргалагч: Шүүгч Б.Володя
Шийдвэрлэсэн байдал: Г.Отгонбаярт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
7. Б.Алтангэрэлд холбогдох зөрчлийн хэргийг 02-ны өдрийн 14 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/
Даргалагч: Шүүгч Б.Володя
Шийдвэрлэсэн байдал: Б.Алтангэрэлд 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 15 /арван таван/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.
8. Н.Өлзийсүрэнд холбогдох зөрчлийн хэргийг 02-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.4/
Даргалагч: Шүүгч Б.Володя
Шийдвэрлэсэн байдал: Н.Өлзийсүрэнд 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 10 /арван/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.