ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ
ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭР 2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 06-НЫ ӨДРӨӨС
10-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ
1. Б.Мөнхболдод холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/172 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн 06-ны өдрийн 09 цаг 40 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал
Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа
Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Г.Баянмөнх, Ж.Цогмандах нарт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/78 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 06-ны өдрийн 12 цаг 45 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал
Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа
Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Г.Баянмөнх, Ж.Цогмандах нарт анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.
3. Ц.Мөнхсайхан, Э.Насан-Өлзий нарт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 06-ны өдрийн 14 цаг 04 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал
Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа
Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Э.Насан-Өлзийд оногдуулсан торгох ялаас өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар Ц.Мөнхсайханд оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сараар тогтоож тус тус шийдвэрлэв.
4. Ц.Хүрэлбаатар, Х.Золжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 06-ны өдрийн 15 цаг 25 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, илтгэгч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал
Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үүлдээж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Ц.Хүрэлбаатар, Х.Золжаргал нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.
5. А.Гавъяад холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/79 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн 06-ны өдрийн 16 цаг 25 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал
Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа
Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
6. О.Батбаганад холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 06-ны өдрийн 17 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал
Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа
Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
7. О.Алтанхуягт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/14 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн 06-ны өдрийн 18 цаг 10 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал
Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа
Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
8. Ц.Пүрэвдоржид холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн 06-ны өдрийн 18 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал
Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа
Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
9. М.Баатарсүрэн, Э.Амарбаясгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан иргэний хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 06-ны өдрийн 19 цаг 05 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал
Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа
Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
10. М.Жавхлантөгөлдөрт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/190 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн 06-ны өдрийн 20 цаг 40 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, илтгэгч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 20 минут хүртэл 1 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
11. М.Жавхлантөгөлдөрт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/190 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн 07-ны өдрийн 09 цаг 45 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, илтгэгч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал
Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
12. Д.Батсанаагийн нэхэмжлэлтэй, С.Даваасүрэнд холбогдох “Хүүхдийн асрамж тогтоолгох тухай” үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 143/ШШ2021/00173 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 07-ны өдрийн 10 цаг 50 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, илтгэгч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал
Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.