ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН
ШАТНЫ ШҮҮХЭЭР 2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 06-НЫ ӨДРӨӨС
10-НЫ ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ
1. Б.Өлзийжаргалын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад холбогдох “Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 тоот Б.Өлзийжаргалд сахилгын шийтгэл оногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, 20 хүртэл хувиар бууруулсан албан тушаалын цалинг нөхөн авах, маргаантай холбоотой гарах бусад зардлыг гаргуулах тухай” захиргааны хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 07-ны 11 цаг 20 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч: Шүүгч Ч.Баярмаа
Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутад товлон зарлаж шийдвэрлэв.