Шүүгчдийн танилцуулга

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ

Тогоочийн ДЭЛГЭРМАА

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн.

2000 онд Отгонтэнгэр Их сургуулийг Эрх зүйч, 2002 онд Удирдлагын Академийг "Төрийн удирдлагын арга зүйч-зохион байгуулагч менежер”, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг "Эрх зүйн" магистр мэргэжлээр тус тус төгссөн.Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн докторантур.

2001-2003 онд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхэд нарийн бичгийн дарга,

2003-2004 онд Өмнөговь аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга,

2004-2005 онд Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,

2005-2011 онд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч,

2011 оны 10 сараас 2013 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч,

2013 оны 12 сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Сум дундын 15 дугаар шүүхийн шүүгч,

2015 оны 06 сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 сарын 23-ны өдөр хүртэл Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,

2015 оны 12 сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч,

2018 оны 12 сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч,

2021 оны 03 сарын 01-ний өдрөөс Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

    

ШҮҮГЧ

Эрдэнэбилэгийн ОЮУН-ЭРДЭНЭ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн.

2001-2005 онд Их засаг их сургуулийг Эрх зүйч, 2002-2005 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр.

2005 оны 09 сараас Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шуүх хуралдааны нарийн бичгийн дарга,

2009-2013 оны 03 сарын 12-ны өдөр хүртэл Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд шүүгчийн туслах,

2013 оны 03 сарын 12-ны өдрөөс 2013 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч,

2013 оны 12 сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Сум дундын 15 дугаар шүүхийн шүүгч,

2015 оны 06 сарын 30-ны өдрөөс Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

ШҮҮГЧ
Бухарзадагийн Володя

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн.
2007 онд Их засаг их сургуулийг Эрх зүйч, 2016 онд "Эрх зүйн" магистр мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр.
2007-2008 онд Налайх дүүргийн Прокурорын газарт бичээч,
2008-2011 онд Багахангай, Налайх дүүргийн шүүхэд шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга,
2011-2013 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүгчийн туслах,
2013 онд Нийслэлийн шүүхэд шүүгчийн туслах,
2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд шүүгчийн туслах,
2015-2016 онд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчийн туслах,
2016-2019 онд Улсын дээд шүүхэд шүүгчийн туслах-шинжээч,
2020 оноос 2020 оны 05 сарын 21-ний өдөр хүртэл өмгөөлөгч,

2020 оны 05 сарын 21-ний өдрөөс Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.