Шүүгчдийн танилцуулга

ШҮҮГЧ

Равданжамцын УРАНЧИМЭГ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн.

1990 онд ОХУ-ын Эрхүүгийн Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр.

1990-1992 онд Өмнөговь аймгийн Прокурорын газарт хэсгийн прокурор,

1993-2011 онд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч,

2011 оны 10 сараас 2013 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч,

2013 оны 12 сарын 18-ны өдрөөс 2014 оны 05 сарын 09-ний өдөр хүртэл Сум дундын 15 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн орлон гүйцэтгэгч,

2014 оны 05 сарын 09-ний өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Сум дундын 15 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч,

2015 оны 06 сарын 30-ны өдрөөс Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

Монгол Улсын шүүхийн иргэний шүүн таслах ажиллагааны чиглэлээр бэлтгэгдсэн шүүгч багш.

  

ШҮҮГЧ

Лувсанноровын УГТАХБАЯР

Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн.

2005 онд Их засаг их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.

2005-2014 оны 12 сарын 05-ны өдөр хүртэл Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч,

2014 оны 12 сарын 05-ны өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Сум дундын 15 дугаар шүүхийн шүүгч,

2015 оны 06 сарын 30-ны өдрөөс Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

ШҮҮГЧ

Будын Отгонсүрэн

Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн.

2005 онд Отгонтэнгэр Их сургуулийг Эрх зүйч, 2016 онд магистраар тус тус төгссөн. Эрх зүйн магистр.

2005 оны 11 сарын 24-ний өдрөөс 2013 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл Дорнод аймгийн шүүхийн шүүгчийн туслах, 

2013 оны 12 сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 сарын 16-ны өдөр хүртэл Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслах,

2017 оны 01 сарын 16-ны өдрөөс 2019 оны 06 сарын 07-ны өдөр хүртэл Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгчийн туслах,

2019 оны 06 сарын 07-ны өдрөөс Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.