Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүхийн Тамгын газрын түүхэн замнал

 

    БНМАУ-ын Засгийн газрын 1931 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоол, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Өмнөговь аймагт шүүх байгуулахаар шийдвэрлэсний дагуу 1931 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвд Өмнөговь аймгийн төлөөлөгчид анхдугаар хурлаа хийж ардын шүүх анх байгуулагджээ.

    1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн "Шүүх байгуулах тухай” хуульд нийцүүлэн шүүхийн захиргааны удирдлагыг бие даан хариуцсан Тамгын хэлтэс гэж анх байгуулагджээ.

    Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор Өмнөговь аймаг, Даланзадгад суманд Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүх, Сум дундын 15 дугаар шүүх, Шүүхийн Тамгын газар болж өөрчлөгдөж,

    Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор Өмнөговь аймаг, Даланзадгад суманд Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн Тамгын газар болж өөрчлөгдөн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна.

 


Шүүхийн шийдвэрийн цахим сан
Зургийн цомог
 ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031